Ханын илтгэл
Ханын илтгэлийн удирдамж
Ханын танилцуулга зориулагдсан танхимд судлаач, оролцогчидтой зураг, диаграмм, графикийн тусламжтай судалгааны ажлын үр дүнг хуваалцах үйл явц юм. Салбар хуралдаан явагдах цаг хугацааны турш сонирхсон судлаач, оролцогчдод ханын илтгэгчид өөрийн судалгааг танилцуулах юм.
Ханын илтгэл бэлтгэхэд дараах зүйлсийг баримтална. Үүнд,
- - Та ханын илтгэлийг хурлын танхимд авчрах бөгөөд бид танд хананд наахад туслах тул хэт том эсвэл жин ихгүй байхыг зөвлөж байна. Санал болгож буй хэмжээ нь A0.
- - Ханын илтгэл босоо (portrait) байна.
- - Хэт их текст ашиглахаас зайлсхийгээрэй. Хүмүүс уншихад хялбар байх хувилбарыг бодож үзээрэй (Үсгийн фонт хамгийн багадаа хэмжээ 16-18, үсгийн загварыг уншихад хялбар байхаар бодоорой).
- - Хүн харахад нэмэлт тайлбаргүйгээр ойлгогдохоор ханын илтгэлийг бэлтгээрэй.
- - Ханын илтгэлийг хүн ямар дарааллаар уншихыг бодож үзээрэй. Тус илтгэлийн бүтцийг зөв дарааллаар байршуулахад төвөггүй уншиж, ойлгоход хөтөлдөг.
- - Ханын илтгэл нь судалгааны агуулгыг багтаасан, сонирхолтой, ач холбогдолтой, асуудлыг шийдвэрлэсэн байхыг санаарай.
- - Та бусадтай холбогдохыг хүсвэл ханын илтгэлд нэр, байгууллагын нэрийг багтаагаарай.
- - Таны судалгааны ажлаа товчхон танилцуулахыг хүсэх болно. Иймд та судалгааны ажлын гол санаагаа ойролцоогоор 1 минутад илэрхийлэх тухай тунгаан бодоорой.
© 2022, Бүх эрх хуулиар хамгаалагдсан