Хурлын удирдамж
“Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
“Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” сэдвээр болох 19 дэх олон улсын хурал 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Зорилго
Энэхүү хурлын зорилго нь дижитал эрин үед боловсролыг хүмүүншүүлэхийн чухлыг эрхэмлэн үзэж суралцагчдад шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг тэдний танин мэдэхүйн онцлог, хэрэгцээг харгалзан эзэмшүүлэхэд тулгарч буй бодит шаардлагатай уялдан гарч буй багшлах, сурах үйлийн шинэ арга, хэлбэр тэдгээрийн практик хэрэглээ болон боловсролын чанарт нөлөөлөх нөлөөллийг сайжруулах арга замыг хэлэлцүүлэх, судалгааны үр дүнгээ хуваалцах, нийтлэх боломжийг судлаачид олгоход оршино.
Онцлог, шинэлэг тал
Боловсролын дижитчлал (цахимжилт), боловсролын хүмүүншил, боловсролын чанарын ахицыг гэсэн гурван үзэгдлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буйд хурлын онцлог, шинэлэг тал оршино.
Хамрах сэдэв
Education Policy; Curriculum and Pedagogy; Educational Assessment; Teacher Development; Educational Psychology; Information and Communication Technology in Education; Traditional pedagogy
Зохион байгуулагч
Монгол Улсын Боловсролын их сургууль
Хурлын хэлбэр
Хурлыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулна.
Хурлын албан ёсны хэл
Англи, Монгол
Салбар хуралдаан
I салбар хуралдаан: Боловсролын хүмүүнлэг чанар, дижиталчлал, бодлогын өөрчлөлтийн чиг хандлага
II салбар хуралдаан: Дижитал технологид суурилсан сургах, сурах арга зүйн шийдэл
III салбар хуралдаан: Дижитал эрин үеийн тогтвортой хөгжлийн боловсролын асуудал
Илтгэлийн хураангуй (абстракт)-д тавигдах шаардлага
1. Илтгэлийн хураангуй нь сэдэв буюу гарчиг, зохиогчийн нэр, байгууллагын хаяг, e-mail хаяг, хураангуй, түлхүүр үг гэсэн бүтэцтэй байна.
2. Хураангуй нь судалгааны үндэслэл, зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаасан байх бөгөөд A4 цаасны 1 нүүрээс хэтрэхгүй байна.
Илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа
Илтгэлийн хураангуйг 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “https://qahe.msue.edu.mn” гэсэн цахим хуудсаар хүлээн авна. Хуралд ирсэн илтгэлийн хураангуйг редакц уншиж, шүүмжийг зохиогчийн и-мэйл хаягаар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор холбоо баригч зохиогч нарт хүргүүлнэ.
Энэхүү хуралд хэлэлцүүлсэн илтгэлээс “Lavai-International Journal of Education” /https://mongoliajol.info/index.php/Lavai/ сэтгүүлийн өгүүлэл хэвлүүлэх шаардлагыг бүрэн хангасан илтгэлүүдийн бүтэн өгүүллийг (full paper) тус сэтгүүлийн тусгай дугаарт хэвлүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурлын төлбөр
Олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурлын үндсэн болон салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлэх илтгэгч, мөн ханын илтгэгч бүр бүртгэлийн хураамж болох 150000 төгрөгийг 8125100143 /Голомт банк/ тоот дансанд төлнө.
Утас: Эрдэм шинжилгээ, инновацын алба 77775115-1030
Гадаад харилцааны алба 11-318497
Мэдээлэл, технологийн алба 77775115-1057
© 2022, Бүх эрх хуулиар хамгаалагдсан