Илтгэл хүлээн авах
Та бүхнийг 2026 оны 08-р сарын 20-ний өдөр Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ илгээхийг урьж байна.
Илтгэл илгээх заавар
- Хурлын вебээр бүртгүүлснээр танд профайл үүснэ.
- Илтгэлийн хураангуйг илгээх хэрэгтэй.
- Хурлын хөтөлбөрийн комисс таны илтгэлийг хүлээж авлаа гэсэн хариу авсны дараа та хурлын профайл хаягаас хурлын бүртгэлийн хураамжийг төлөх болно.
Хуралд оролцогчдод аман болон ханын илтгэлээр оролцох боломжтой. Аль аль нь оролцогчдын хоорондын академик туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Аман илтгэл
Аман илтгэлээ танхимаар болон цахимаар аль алинаар нь тавих боломжтой. Цахим хэлбэрийн илтгэл нь хуралд биечлэн оролцох шаардлагагүйгээр өөрийн илтгэлээ хэлэлцүүлж, хэвлүүлэх боломжийг олгоно. Танхимаар болон цахимаар тавьсан илтгэлүүдээс “Lavai-International Journal of Education” /https://mongoliajol.info/index.php/Lavai/ сэтгүүлийн өгүүлэл хэвлүүлэх шаардлагыг бүрэн хангасан илтгэлийн өгүүллийг тус сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэнэ.
Ханын илтгэл
Судлаач өөрийн судалгааны ажлын үр дүнг цаасан дээр ханын хуудас байдлаар тодорхой зохион байгуулалтад оруулан танилцуулах оролцооны нэг хэлбэр юм.
© 2022, Бүх эрх хуулиар хамгаалагдсан