Дээд боловсролын чанарын баталгаажуулалт

Хувьсаж буй боловсрол-шинэ үеийн суралцагч

2023 оны 5 сарын 12-ны өдөр болно

Танилцуулга

Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас зохион байгуулагддаг “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын 17 дахь удаагийн хурал 2023 оны 5 сарын 12-нд “Хувьсаж буй боловсрол-шинэ үеийн суралцагч” сэдвийн хүрээнд явагдана.

00

Секунд

00

Минут

0

Цаг

0

Өдөр

Хөтөлбөр

Сургалтын технологи, хэрэгжилт, үр дүн 17-дахь удаагийн олон улсын хурал

Салбар хуралдааны сэдэв

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь дараах дэд сэдвүүдийн хүрээнд явагдах хэдий ч үүгээр хязгаарлагдахгүй.

Салбар хуралдаан - 1

Боловсролын чанарын бодлого ба хэрэгжилт

  • Боловсролын хөгжлийн бодлого, стратеги
  • Салбар дамнасан төлөвлөлт
  • Боловсролын хууль эрх зүйн орчин
  • Боловсролын бодлогын шинэчлэл
  • Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр
  • Боловсролын үнэлгээ
  • Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо
  • Боловсролын стандарт, хөтөлбөрийн онолын болон арга зүйн хандлага
  • Хүний нөөц, хөгжил
  • Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн
Салбар хуралдаан - 2

Суралцахуй, багшлахуйн технологийн шинэчлэл, орчин үеийн чиг хандлага

  • Багшлахуйн технологийн шинэчлэл
  • Багшийн мэргэжлийн хөгжил
  • МХХТ ба сургалт
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сургалтын амжилт, чанарын үнэлгээний тогтолцоо
  • Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт
Салбар хуралдаан - 3

Суралцахуй, багшлахуйн технологийн хэрэгжилт ба үр дүн

  • Багшлах арга зүйн технологийн шинэчлэл
  • Үр дүнд суурилсан сургалтын хэрэгжилт, үр дүн
  • Багшийн нөөц, хүртээмж
  • МХХТ боловсролд
  • Үр дүнд суурилсан хөтөлбөр
  • Олон улсын боловсролын чанарын үнэлгээ

Яагаад QAHE 2023-т оролцох ёстой вэ?

Сүүлийн үеийн судалгааны ажлыг үр дүнг илтгэснээр та мэдлэг, туршлагаа олон улсын түвшинд хуваалцах боломжийг олж авна.

Судалгааны илтгэл, ханын хуудсаа танилцуулж, дэлхийн боловсролын салбарын нэр хүндтэй гишүүд болон хамтран зүтгэгч судлаачдаас судалгааныхаа талаар үнэ цэнэтэй шүүмж, зөвлөгөөг аваарай.

Суралцах үйл нь төгсгөлгүй. Энэ нь илтгэлээ хэлэлцүүлсний дараа ч үргэлжилдэг. Орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, хамтдаа нийтлэг сорилт, бэрхшээлүүдээ шийдэх боломжтой.

QAHE-2022 бол дэлхийн өнцөг булан бүрээс боловсролын салбарын гишүүдийг нэг дор уулзах боломжийг олгосон, бүгдэд хүртээмжтэй үйл ажиллагаа юм. Судалгаа шинжилгээний арга барилд суралцаж, судлах шинжлэх шинэ хаалгыг олж нээх боломжтой.

Оролцогч та Азийн цагаан дагина УБ хоттой танилцаж, түүний найман зуу гаруй жилийн түүхээс сөхөж, уламжлалт амьдралын хэв маягтай нь танилцаж, үндэсний өвөрмөц хоолыг таалан зооглох боломжтой.

Илтгэлээ хэвлүүлэх боломж

Олон улсын индекс бүхий сэтгүүлд илтгэлээ хэвлүүлэх боломжтой платформыг танд санал болгож байна. Хүлээн авсан илтгэлийн хураангуйг ISBN дугаартай эмхэтгэлд нийтлэнэ.

Эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүх илтгэлийг хоёр талын нэргүй хяналтаар хянах ба хуралд хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг МУБИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын сайтад цахим хэлбэрээр нийтлэгдэх болно.